0Францын хойд хэсэг Нормандад холбоотнуудын цэрэг орсны 65 жилийн ойг тэмдэглэж байна. Зөвлөлтийн арми Сталинград, Курскийн ойролцоо гитлерийн цэргийг бут ниргэж, ялалтыг бараг урьдчилан тодорхойлсон тул, “Оверлорд” нэртэй энэ ажиллагаа хожимдсон ч, дэлхийн хоёрдугаар дайны чухал үйл явдал болсон юм. Франц, АНУ, Их Британи, Канадын удирдагчид ёслолын ажиллагаанд оролцов. Кольвиль-сюр-мер хотын дурсгалын цогцолборт ахмад дайчидтай уулзах нь энэ өдрийн гол үйл явдал байна.