Орос улс болон хилийн чанадад оросын аугаа их яруу найрагч Александр Пушкиныг дурсан санаж байна. Өнөөдөр түүний мэндэлсний 210 жилийн ой тохиож байна. Владивостокт иргэдийг номын санд яруу найрагчийн шүлэг уншиж, түүний уран бүтээлийн талаарх мэдлэгээсээ хуваалцахыг урьжээ. Шүлэгчийн хөшөөг босгосон Вологдод түүний авьяасыг шүтэн бишрэгчдийн цуглаан болов. Алтайд их зохиолчийн ойг тохиолдуулан хүүхдийн уран бүтээлийн наадам болов. Екатеринбург хотод хувцас үзүүлбэр болов. Тверь хотод Пушкины үлгэрээс сэдэвлэсэн засмал зам дээрх хүүхдийн зургийн уралдаан болсон юм. Доод Новгородын түүхэн төв өнөөдөр 19-р зуунд очлоо. Тэндхийн жүжигчин, оюутан, сурагчид пушкины мөнхийн бүтээлийн баатаруудын хувцастай гудамжаар алхав. Украины Львов хотод яруу найрагчийн хөшөө босгов. Кубын Гавана хотын оршин суугчид нийслэлийн цэцэрлэгт хүрээлэнд яруу найрагчийн шүлэг уншилаа.