Орос улсын Сангийн сайд Алексей Кудрин Олон улсын валютын санг бүрмөсөн өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Тэрээр Санкт-Петербургт болсон олон улсын эдийн засгийн форумд хэлсэн үгэндээ, ийнхүү өөрчилсөн тохиолдолд ОУВС өнөөгийн хямарлын нөхцөлд дэлхийн эдийн засгийн “толгой галт тэрэг”-ийн үүрэг гүйцэтгэнэ. ОУВС гишүүн орны эдийн засгийн бодит байдлыг тусгах байдлаар өөрчлөх хэрэгтэй гэж Алексей Кудрин үзэж байна. Өнөөгийн байдлаар европын том биш 2, 3 орон тус санд эдийн засгийн хувьд зүйрлэшгүй хүчтэй Хятад улсаас илүү олон төлөөлөлтэй байна.