Орос улс эдийн засаг нь хурдан хөгжиж байгаа улс орны хамт өнөөгийн хямарлаас бодож байснаас ч илүү хурдан гарна гэж ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна. Тэрээр Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр олон улсын томоохон корпорацийн удирдагчидтай цай уух зуур энэ тухай мэдэгдэв. Хөгжиж байгаа эдийн засаг уг чанартай хүнд ч, эдийн засгийн нөхцөлд шуурхай хариу үйлдэл үзүүлэх давуу талтай гэж Д.Медведев хэллээ. Дэлхийн эдийн засгийн хямарлаас Орос улсад эдийн засгийн инновацийн тогтвортой хөгжлийг хангах боломж бүрдэж байна. Орос улсад цаашид одоогийнх шиг технологийн шинэчлэл хийх боломж гарахгүй гэж тэр үзэж байна. Одоохондоо оросын эдийн засгийг инновацийн талбарт гаргах аргагүй байгаад харамсаж байгаагаа ерөнхийлөгч илэрхийлэв. Тиймээс төрийн тэргүүн энэ үйл явцад түлхэц болох тусгай комисс байгуулахаар шийджээ. Орос улсын татварын тооцооны системийг сайжруулж, улс оронд бизнес эрхэлэх таатай нөхцөл бүрдүүлнэ гэж Д.Медведев гадаадын хөрөнгө оруулагчдад амлав.