Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев үр тарианы дэлхийн үнэд хийж байгаа дэлхийн мониторингийн системийг шинэчлэхийг уриаллаа. Санкт-Петербургт болж байгаа Дэлхийн үр тарианы форумд оролцогчдод ерөнхийлөгч ийм санал тавьжээ. Хүн амд хүнсний бүтээгдэхүүнийг хүртээмжтэй болгохын тулд үнийн хэлбэлзэлд шуурхай хариу үйлдэл үзүүлэх нь чухал гэж Д.Медведев тэмдэглэв. Ерөнхийлөгч үр тарианы үйлдвэрлэлийн инновацийн хөгжлийг дэмжих, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах арга хэмжээ авах, энэ салбарт дэлхийн хямаралын сөрөг нөлөөг олон улсын хамтын нийгэмлэгийн хамтарсан хүчээр арилгах нь чухал ач холбогдолтой гэж Д.Медведев үзэж байна. Д.Медведевийн санаачилгаар дэлхийн үр тарианы форумыг зохион байгуулж байгаа бөгөөд эдийн засгийн хүнд нөхцөлд дэлхийн хөдөө аж ахуйн салбарыг дэмжих алхамыг боловсруулах нь форумын гол зорилт билээ. Форумд хэд хэдэн орны хөдөө аж ахуйн сайд, олон улсын хүнс, санхүүгийн байгууллага, хөдөө аж ахуйн салбарын дэлхийн томоохон компанийн тэргүүн 1,5 орчим хүн оролцож байна.