0Москвад болсон экологийн анхны наадамд хэрэггүй хэвлэл цуглуулж байна. Нийслэлийн “Лужники” спорт цогцолборт өнөөдөр тэмдэглэж байгаа Дэлхийн хүрээлэн буй орчныг хамгаалах өдрийг тохиолдуулан ийм арга хэмжээ зохиож байна. Наадамд оролцогчид тасалбарын оронд 1 кг хэрэггүй ном, хэвлэл авчрах ёстой юм. “Оросын Гринпис” хөтөлбөрийн захирал Иван Блоковын хэлснээр энэ арга хэмжээ хүрээлэн буй орчныг хамгаалахад тус болж, хот улам цэвэр болох юм. Наадмын хүрээнд хоёрдогч түүхий эдээр хийсэн бүтээлийн үзэсгэлэн, Оросын онц хамгаалалттай байгалийн объектын гэрэл зургийн үзэсгэлэн болно. Экологичид нарны туяагаар ажилладаг зууханд хэрхэн чанамал хийх, нарны эрчим хүчээр гар утсаа цэнэглэх, зусланд хэрхэн салхин сэнс зоох тухай тайлбарлаж байна.