Японы агаарын зэвсэгт хүчин сүүлийн үеийн загварын “Пэтриот” пуужингийн эсрэг цогцолбор байрлуулахаар бэлтгэж байна. Умард Солонгос Номхон далай дээгүүр АНУ-ын нутаг дэвсгэрт тусах баллистик пуужин хөөргөх төлөвлөгөөтэй энэ холбоотой. Цэргийнхний ярьснаар “Пэтриот” цогцолборыг 3 цагт ажиллуулахаар бэлтгэжээ. БНАСАУ 4-р сарын 5-нд анх пуужин хөөргөсөн юм. Түүний тусламжтайгаар сансарт хиймэл дагуул гаргасан тухай Пхеньян мэдэгдсэн билээ. Сансарт хиймэл дагуул оруулах шалтгаанаар тус улс “Тэпходон-2” нэртэй баллистик пуужин туршсан гэж Токио, Сөүл, Вашингтон үзэж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл үүнийг буруушаасан тогтоол баталсан юм. Ийнхүү тогтоол баталсныг БНАСАУ эрс шүүмжилж, “өөрийгөө хамгаалах хатуу арга хэмжээ авна” хэмээн заналхийлсэн байна.