Оросын буддын шашны сүм хийдэд өнөөдөр бурхан Будда Шакьямуни мэндэлж, гэгээрч, Нирванд одсоны 3 өдрийн мөргөл болж байна. Энэ шашны гол баярын нэг “Дончод хурал” буюу Буддад мянган өргөл барих баярыг дэлхийн буддын шашны сүсэгтнүүд жил тутам билгийн дөрөв дэх сарын 15 дахь өдөр тэмдэглэдэг. Янз бүрийн жилийн зөвхөн энэ өдөр 2,5 жилийн тэртээ бурхан Буддагийн амьдралд 3 чухал үйл явдал тохиосон юм. Тэрээр энэ л өдөр мэндэлж, 36 жилийн дараа гэгээрч, 81 настайдаа Паранирванд одсон билээ. Сүсэгтнүүд их багшдаа мөргөн, баярын энэ өдөр сүм хийдэд зул асааж, идээ будаа зэргийг өргөдөг байна. Буддын шашны сүсэгтнүүдийн ариун баярыг 2000 оноос ЮНЕСКО-ийн хуанлид оруулжээ.