Орос үндэстнүүд өнөөдөр Латвид болж байгаа Европарламент болон орон нутгийн засаг захиргааны сонгуулийг хууль бус хэмээн үзэж байна. Латвийн олон нийтийн байгууллага ийм агуулгатай өргөх бичгийг Европын парламентад өгөх юм. Энэ баримт бичгийг Рига хотод олон нийтэд танилцуулаад, ирэх долоо хоногийн дундуур Европын Холбооны төлөөлөгчийн газар, Латви дахь дипломат газруудад өгнө хэмээн илгээлтийн санаачлагчдын нэг, Латвийн орос үндэстнүүдийн нэгдсэн конгрессын хоёр даргын нэг, түүх болон нийгэм-улс төрийн судалгааны Балтын төвийн захирал Виктор Гущин ярив. Гущин энэ өдрүүдэд Москвад болж байгаа орос үндэстнүүдийн бага хуралд оролцож байна. Латвид байнга оршин суугчдад хууль ёсны улс төрийн эрх олгох түүний саналыг форумд оролцогчид дэмжиж байна. Төр засгаас тэдэнд байнга оршин суух эрх олгохоос татгалзсан юм.