Атомын станцад эрчим хүч үйлдвэрлэдэг “Атомэнергопром” оросын компани оросын атомын хэд хэдэн цахилгаан станцын ажлын горим алдагдсан тухай интернетэд цацагдсан мэдээг няцаав. Бүх станц хэвийн горимоор ажиллаж байгаа, ямар нэг алдаа бүртгэгдээгүй гэж компанийн хэвлэлийн албаны дарга Иван Дыбов уламжиллаа. Нововоронежск болон Курскийн атомын цахилгаан станцад зөрчил гарсан тухай баталгаагүй мэдээ урьд интернэтэд түгэсэн юм. Эмх замбараагүй байдал үүсгэх зорилготой мэдээлллийн дайралт хэмээн “Атомэнергопром” үүнийг үзэж байна.