Өнөөдөр Орос улс болон бусад улсад оросын яруу найрагч Александр Пушкины 210 жилийн ойг тэмдэглэв. Яруу найрагчийн төрсөн эдлэн буюу Михайловскт бүх оросын яруу найргийн баяр нээгдлээ. Москва хотноо Пушкины талбайн яруу найрагчийн хөшөөнд түүний авьяасыг хүндэлдэг, зохиолч, жүжигчин, мөн их зохиолчийн үр сад 100 орчим хүн цуглана. Пушкины ойн дэлхийн хуралд дэлхийн өнцөг булан бүрээс түүний үр сад ирсэн байна. Санкт-Петербургийн Мойк дахь музейн үүдний Пушкины хөшөөний урд ёслолын ажиллагаагаар эхэлнэ. Оросын парламентын гишүүн, олон нийтийн нэрд гарсан зүтгэлтнүүд Пушкины яруу найргийг шүтэн бишрэгчдэд ер бусын бэлэг барина. Тэд интернет болон радиогоор Пушкины шүлэг унших юм. Тухайлбал Парламентын доод танхим Төрийн Думын дарга Борис Грызлов “Зэс морьтон” шүлэг, Орос улсын хараат бус үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Михаил Шмаков “Лам түүний мунхаг албатын үлгэр”, Чечений ерөнхийлөгч Рамзан Кадыров “Кавказ” шүлэг уншина. Гадаадад Пушкины өдрийг тэмдэглэж байна. Украинд орос хэлний өдрийг зохион байгуулав. Лондонд жил тутам зохиодог “Пушкин Британд” наадамд янз бүрийн оронд оршин суугаа орос хэлтэй зохиолчид оролцож байна.