БНАСАУ-ын эсрэг хориг хожмоо өөрчлөлт оруулах шинжтэй байх ёстой. Умард Солонгос цөмийн туршилт хийснийг буруушаасан Аюулгүйн Зөвлөлиийн тогтоолын төслийг хэлэлцэх үед Орос тийм байр суурь баримталж байна гэж Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкин мэдэгдлээ. Москва Аюулгүйн Зөвлийн гишүүн туншүүддээ хандан хүлээцтэй дэнсэлж цэгнэсэн байр суурь баримтлахыг уриалахын хамт Пхеньяныг огт өмгөөлөхгүй байна. БНАСАУ-ын эрх баригчдын цөмийн туршилтыг дэлхийн хамтын нийгэмлэг хүлцэхгүй бөгөөд түүнийг юугаар ч зөвтгөж болохгүйг Кремль мэдүүллээ. Харин тус орныг тусгаарлуулах нь асуудлыг шийдвэрлэх арга зам бишээ. Умард Солонгосын эсрэг хэт хатуу арга хэмжээ тус орны удирдлагыг биш өөрийн хүчинд тулгуурлах зарчмыг хэрэгжүүлэх туршилтын бүх дарамтыг үүрч гарч байгаа энгийн хүмүүсийн л ашиг сонирхолыг хохироож мэдэнэ. Дэлхийн хамтын нийгэмлэг БНАСАУ-ын талаар нэгдсэн байр суурь баримтлах ёстой. Одоо хамгийн гол нь экспортын хяналтын дэглэмийг нарийн чанд даган мөрдөж, дээд зэргийн технологийг олгохгүй байх хэрэгтэй. Үүний хамт яриа хэлцээг хэрхэвч тасалдуулан зогсоож болохгүй. Мэдээжээр цөмийн балмад ажиллагаа Чернобылийн осолынхтой адил уршигтай болж мэднэ. Ийн нөхцөлд юу ч болоогүй хэмээн үзэж гар хумин алмайран суух нь хариуцлагагүй хэрэг юм. Үнэн чанартаа Умард Солонгос цөмийн клубын гишүүн болсон учраас зохих дүгнэлт хийх хэрэгтэй гэж шинжээч Владимир Евсеев үзэж байна. Умард Солонгосын цөмийн асуудлыг хүч хэрэглэх замаар шийдвэрлэж болохгүй. Учир нь тус улс цөмийн цэнэгт гурваас цөөнгүй байлдааны хошуутай байж, түүгээ пуужиндаа залгасан байж магадгүй. Иймээс Умард Солонгосын цөмийн асуудлыг хүч хэрэглэх замаар шийдвэрлэх гэсэн ямар ч оролдлогын хариуд цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй. Тэгэх нь Солонгосын хойгт төдийгүй ойр хавийн орнуудад сүйрлийн хор холбогдолтой болж мэдэнэ. Умард Солонгос цөмийн туршилт хийснийхээ дараа үнэн чанартаа цөмийн зэвсэгтэй улс болсоныг харгалзан үзэх хэрэгтэй. Ийм учраас түүний талаар явуулах бодлого цөмийн тогтоон барих зарчимд тулгуурлавал зохино. БНАСАУ-ын эсрэг арга хэмжээг хожим таатай нөхцөлд сэргээх шинжтэй байх ёстой гэж Орос үзэж байна. Дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, Орос, АНУ, Япон, Өмнөд Солонгос улсуудтай зургаан талт хэлэлцээг сэргээх нь хориг дэглэмийг өөрчлөх үр дүнтэй болохыг Умард Солонгосын удирдлага ойлгох ёстой. Байдлаас харахад Вашингтон хэлэлцээг сэргээхийн төлөө байх шиг байна. Үүний хамт адгийн арга хэмжээ авах тухай ярьсаар байна. Түүнээс гадна Токио хатуу шийдвэр гаргахыг шаардаж байна. Эдгээр хоёр улс цэргийн хүчээ бардамнан үзүүлж байгаа нь Умард Солонгосын эрх баригчдыг бухимдуулж байна. Ийм учраас Москва түншүүддээ хандан Зүүн хойд Азийн тэртэй тэргүй хүнд байдлыг даамжруулахгүй байхыг уриалж байна. Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын асуудлаархи баримт бичгүүдийг нарийн бэлтгэж байгаа нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилгоор хийж буй яриа хэлцээг сэргээх хэтийн төлөвийг нээж өгөх оновчтой шийдвэр гаргана гэдэгт найдах боломж өгсөн.