Говь-Алтайн эрдэм шинжилгээ дурсгалын анхны экспидиц 6-р сарын 25-нд Краснодараас Монголыг зорьж байна. Краснодарын Фелицыний нэрэмжит улсын түүх археологи дархан цаазат газрын музей, бүх оросын аялал жуулчлалын компани энэ экспидицийг зохион байгуулж байна. Хээрийн судалгааны лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Андрей Чушкин энэ экспидицийг санаачилж, шууд зохион байгуулж байна. Манай сурвалжлагч Ольга Иванова тэдэнтэй ярисан юм.
Та бүхэн ямар зорилготой Монголыг зорьж байна вэ?
Манай экспидиц юуны түрүүнд дурсгалын шинжтэй юм. Энэ жил монгол, оросын цэрэг Халх голд японы булаан эзлэгчдийг ялсны 70 жилийн ой тохиож байна. Энэ тулаанд манай нутаг нэгтнүүд оролцсон. Үүнээс гадна Краснодар маршал Жуковын нэртэй нягт холбоотой юм. Маршал Жуковын Краснодарын музейд Аугаа эх орны дайны үеийн архивын баримт тавьжээ. Энэ үзэсгэлэнд монголын нутагт болох тулаан, мөн Берлины тулаантай холбоотой маршал Жуковын захирамж байна. Үзмэрийн бие даасан хэсэгт Георгий Жуковын дайны дараах үеийн, олонд танил болоогүй баримт бүхий намтарын тухай өгүүлжээ.
Бид Монголд очоод Улаанбаатар дахь Жуковын музей, Зайсан толгойн зөвлөлтийн цэргийн хөшөөнд краснодарын атга шороо тавьж, монголын шорооноос нутагтаа авчирна. Энэ шороог манай Краснодарын хамба лам арвинайлна. Бид Говь цөлөөр аялж, далайн түвшнээс 4000 метрийн өндөрт оршдог Монголын Алтайн Цэнгэл Хайрхан ууланд гарна.
Та Монголыг эрдэм шинжилгээний үүднээс сонирхож байна уу?
Тийм ээ мэдээж хэрэг. Олон эрдэмтэн Монголд очиж, энэ нутгийн палеонтологи, геологи, ургамал, амьтныг судлахыг эрмэлздэг. Краснодарын эрдэмтэд эрдэм шинжилгээний судалгаанд өөрсдийн хувь нэмрээ оруулах бодолтой байна. Нийт 5-6 хүн байна. Бид угсаатны зүй, түүх, анагаах ухаан, биологийн мэдээлэл цуглуулна. Үүнээс гадна бид шинэ төрлийн төхөөргөө туршина. Монгол улс бол палеонтологичдын өлгий нутаг. Магадгүй Юри галавын үеийн үлэг гүрвэл зэрэг палеонтологийн ямар нэг ховор үлдэгдэл илрүүлэх аз тохиохыг үгүйсгэхгүй. Би өөрөө биологич хүн. Эрдэм шинжилгээний миний сонирхолын хувьд могой, гүрвэл, яст мэлхий, мэлхий зэргийг бага судалсан юм.
Аялалын төгсгөлд та юу хийх бодолтой байна вэ?
Бид мэргэжлийн гэрэл зураг, дүрс бичлэгийн аппарат авч яваа. Бид аялалынхаа тухай кино хийнэ. Мэдээж хэрэг эрдэм шинжилгээний судалгааны төгсгөлд Монголын байгалийн тухай цомог гаргана. Экспидицид онц нөхцөлд уулын оргилд гарсан, мөн цөлд яваа хүмүүсийн зүрхний цохилт, даралт, биеийн бусад үзүүлэлтийг хэмжих ер бусын хөтөлбөр санал болгосон краснодарын эмч оролцоно. Аялалын төгсгөлд энэ мэдээллийг Краснодарын их сургуулийн биеийн тамир спортын анагаах ухааны танхимд өгнө. Та бүхэн Краснодарын Фелицыны нэрэмжит улсын их сургуулийн түүх-археологийн дархан цаазат музейн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Андрей Чушкинтай хийсэн ярилцлага сонслоо.
<сонсох>