Сайн байцгаана уу, эрхэм радио сонсогчид оо, “Оросын дуу хоолой радиогоор” “Манай шуудангийн хайрцаг” долоо хоног тутмын нэвтрүүлэг явж байна. Уламжлал ёсоор захидлын тоймоо эхэлье. Бид Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд захидал хүлээж авсаар байна. Улаанбаатар хотын сонсогч Г.Содгэрэл, Ц.Лувсандорж, Баян-Өлгий аймгийн У.Байтурсана, Баян-Өндөр сумын Дампилын Түмэн, М. Долгормаа, Б.Жавкан зэрэг олон хүн уралдаанд захидал илгээжээ.
Эрхэм анд нөхөд өө, асуулт хариултын уралдаанд оролцож байгаад талархаж байна. Та бүхэн их сонирхолтой агуулга сайтай захидал илгээжээ. Төв аймгийн Баян-Чандмань сумын байнгын сонсогч Д.Дашринчин асуулт хариултын уралдаанд оролцжээ. Тэр олон радио станцаас танай радиогийн нэвтрүүлгийг сонсох дуртай гэнэ. Энэ жил манай ард түмэн чухал ой тэмдэглэнэ. Энэ бол Халх голын ялалтын 70 жилийн ой, атар газар эзэмшсэний 50 жилийн ой юм. Энэ хоёр ой орос, монголын ард түмнийг зүрх сэтгэл, найрамдалаар холбосон билээ. Дайны жилүүдэд нэг багт, энхийн цагт нэг бригадад гэж яридаг шүү дээ. Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаан залуу үеийг хүмүүжүүлэхэд сайн талтай. Энэ найрамдалыг ямар үнээр олж авсныг залуус мэдэх ёстой.  Дорнод аймгийн Гурванзагал сумын М.Доржнамжилд их талархаж байна. Тэрээр асуулт хариултын уралдаанд захидал илгээжээ. Одоо Доржнамжил гуай 90 настай. Танд эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе. Доржнамжил гуай 80 нас хүртлээ токарьчнаар ажиллажээ. Тэрээр 1950-аад оны төгсгөлд Сэлэнгэ аймагт багш Надежда Ростислав Евгеньевич зөвлөлтийн мэргэжилтэнтэй хамт ажиллаж, энэ мэргэжлийг эзэмшсэн. Надеждинагийн таван шавь онц дүнтэй курсээ төгссөн юм. Манай сонсогч өнөө хүртэл гэртээ бага оврын токарийн машин дээр ажилладаг байна. Түүнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Бага зэрэг завсарлацагаая. Улаанбаатар хотын сонсогч Ц.Лувсандоржийн хүсэлтээр Александровын нэрэмжит Зөвлөлтийн армийн дуу, бүжгийн ансамблийн “Их буучдын дуу” дууг хүргэнэ. Халх голын сэдвээ үргэлжлүүлье. Бүх амьдрал нь орчин цагтай зохистой холбогдсон Эрхүү хотын зохиолч, яруу найрагч Иван Молчанов Сибирский эх орноо хамгаалах, Иргэний дайн, Хасан нуур, Халх голын тулалдаанд оролцож, эх орны дайнд хал үзэж хат суусан дайчид болсон ахмад үеийн намтар зэрэг сэдвийг ажилгүй өнгөрсөнгүй. Түүний “Дорнын хил” шүлгийн түүвэр, “Монголын тэнгэрийн дор” шүлэгт Хасан нуур, Халх голд японы имперализмыг бут ниргэхэд зөвлөлтийн ард түмний дайчин алдарын тухай өгүүлдэг юм. Молчанов-Сибирскийн “Мөнх нас” үлгийг сонсоно уу. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Ховд аймгийн сонсогч Д.Бямбажав Орос улсад буддын шашны талаар ямар нэг үзэсгэлэн гардаг уу? хэмээн асуужээ.  Тийм ээ мэдээж хэрэг. Москва хотын улсын шашны түүхийн музейд “мөргөл, бясалгалын урлаг” үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэнд зураач Николай Дудкогийн буддын шашны хөрөг, музейн сан хөмрөгийн бурхан буддагийн хөрөг, сийлбэр зэргийг тавьжээ. Үзэсгэлэнд буддын шашны сүмийн бурханы хөрөг, бурхан зурах дүрэм, буддын шашны уран зургийн түүх, техник, даавуун дээр бурханы хөрөг зураг шат дарааллыг үзэгчдэд танилцуулна. “Дорнын шашны” музейн санд 13 мянга гаруй нэгж эд зүйл байдаг. Үзэсгэлэнд төвд, буриад, монгол уран гартнууд 17-19-р зуунд бүтээсэн баримал, хавсарга чимэглэлийн урлагийн эд зүйл зэрэг буддын шашны хамгийн нарийн хийцтэй эд зүйлийг тавьжээ. Үүнээс гадна үзэсгэлэнд буддын шашны уран зургийн орчин үеийн нэрд гарсан мастер Николай Дудкогийн бүтээлийг мөн тавьсан байна. Хөгжмийн завсарлагын дараа энэ зураачийн тухай үргэлжлүүлэн өгүүлэе. “Буддын шашны мантра” Николай Николаевич Дудко 1962 оны 5-р сарын 1-нд Германы Дессау хотод төржээ. Тэрээр Улаан-Үд хотын уран зургийн сургуулийн уран зураг-графикийн анги дүүргээд дараа нь Киевийн Уран зургийн их сургууль төгссөн байна. 1986 онд буддын шашны урлаг хүнд шинжлэх ухааныг анх сонирхожээ. Түүний шашны анхны багш Иволгийн дацагийн лам Дармадодди, Цуголийн дацангийн лам Жимба-Жамсо Цыбенов нар буддын шашны гүн ухааныг судлахад тусалжээ. Хожим тэр шашны гол багш Намхай Норбу Ринпучитэй уулзсан байна. Тэрээр 1990-ээд оноос Монгол, Балба, Энэтгэхт нэг бус удаа очиж, давуун дээрх уран зурагт эрчимтэй шамдах болжээ. Тэрээр Энэтхэгийн хойд хэсгийн Дарамсала хотод Далай ламын хувийн зураач Санги Ешед шавь орж, Төвдийн гар бичмэл, архивын номын санд жил дадлага хийсэн байна. Одоо Николай Дорно-Сибирийн соёл, урлагийн академид давуун дээрх зургийн хичээл зааж, өөрийн урландаа ажиллаж байна. Түүний бүтээл Буриадын олон дацан, олон орны хувийн цуглуулга, музейд байдаг.  Төвдийн буддын шашны янз бүрийн урсгалын дэг жаяг, бие даасан сургаалийн хөгжилтэй буддын шашны урлагийн түүх холбоотой. “Мөргөл, бясалгалын урлаг” үзэсгэлэнгийн гурван хэсэгт гелугпа, ньигмапа, кагьюпа шашны урлагийн гурван урсгалын бүтээлийг тавьжээ. Үзсэгэлэнгийн ньингмапа хэсэгт Николай Дудкогийн давуун дээрх хамгийн том бүтээл “Гуру Падмасамбхава” гол үзмэр байна. Үзэсгэлэнгийн доод хэсэгт ньингмапинскийн ламын мөргөлийн ширээнд музейн сангийн шашны эд зүйл тавьжээ. Тухайлбал важара, хонх, тантр ёс үйлдэх аяга, ариун сав, дамар тэргүүтнийг тавьсан байна. Гуру Падмасамбхава үзмэрээс гадна төвдийн агуу йогч, яруу найруугч Миларепын Дака Зажед бурханы зураг байна. “Гелугпа урсгал” энэ хэсгийн гол үзмэр нь энэ урсгалыг үндэслэгч Же Зонхавын баримал байна. Энэ буддын шашны ховор бүтээл юм. Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Эрдэнэт хотын “Найрамдалын клуб” гишүүн өөрсдийн хотдоо “Алтан Москвагийн талаар юу мэдэх вэ?” сэдвээр асуулт хариултын уралдаан зохион байгуулж байна. Бид та бүхэнд “Москвагийн тухай дууг” хүргэе. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Улаанбаатар хотын сонсогч С.Дагвадорж, Өмнөговь аймгийн сонсогч Е.Бямбажав захидалдаа ховор төрлийн амьтан, ургамалын талаар өгүүлсэн нэвтрүүлэг сонирхолтой байна гэжээ. Амур мужийн Тамбов дүүргийн Муравьевын байгалийн цэцэрлэгт хүрээлэнд сүүлийн жилүүдэд нутаглаж байгаа дорго тэндхийн ховор шувуу болох алс дорнодын өрөвтас, тогоруунд уршигтай байна. Муравьевскийн байгалийн цэцэрлэгт хүрээлэн 5,2 гаруй мянган га талбайтай. Энэ цэцэрлэгт хүрээлэнд 6 төрлийн тогоруу, алс дорнодын өрөвтас, ховор, устаж байгаа 20 гаруй төрлийн шувуу, 500 төрлийн ургамал байдаг юм. Дорго тогорууг үргээгээд зогсохгүй тэдний үүрийг сүйтгэж, өндөг, дэгдээхийг нь иддэг байна. Сүүлийн 10-15 жил Амур голын татам татарсан тул дорго шувууны үүрэнд төвөгггүй очдог болжээ. Амур голын татам татрахын хэрээр Алс дорнын өрөвтасын хооллодог загас, мэлхий, ургамал ч багассан байна. Алс дорнын өрөвтас зурмын үүрэнд тэвчээртэй хүлээж байгаад түүнийг гарч ирэнгүүт алж идэж байгааг хүмүүс олонтаа ажиглажээ. ОХУ-ын улаан номонд орсон алс дорнодын өрөв тас Оросын нутаг дэвсгэрт байдаг. Энэ төрлийн шувуу Алс Дорнод тэр дундаа Амур орчим, Амур, Зея, Уссури зэрэг голын сав газар, мөн хойд Солонгос, Хятад, Монголын зүүн хойд хэсэгт нутагладаг байна. Тэд эрт өвөлждөг. Тэд Хятадын өмнөд, зүүн өмнөд хэсгийн гүехэн ус, будааны талбайд өвөлждаг байна. Бид “Манай шуудангийн хайрцаг” ээлжит нэвтрүүлгээ өндөрлөж байна. Ховд аймгийн сонсогч Д.Даваасүрэнгийн хүсэлтээр “Ой мороз, мороз” ардын дууг хүргэе. Энэ дууг Надежда Кадышева дуулна. Ингээд Манай шуудангийн хайрцаг ээлжит нэвтрүүлэг өндөрлөллөө. Хүндэт сонсогчиддоо зол жаргал, амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултад дуртайяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Хүндэт сонсогчид маань дэлхийд болж байгаа улс төрийн үйл явдал ба орос-монголын харилцааны хөгжлийн тухай материал түүнчлэн «Манай шуудангийн хайрцаг» нэвтрүүлгийг манай сайтаас монгол хэлнээ сонсох боломжтой болохыг ахин дурдая.
<сонсох>