Оросын нэрд гарсан дуурийн найруулагч Борис Покровский 98 настайдаа өнөөдөр Москвад нас нөгчив. Эх орны урлагийн түүхэнд түүний нэрийг зохих ёсоор алтан үсгээр бичжээ. Тэрээр дэлхийн 2-р дайны жилүүдэд Их театрын ерөнхий наруулагчаар ажиллаж эхэлсэн байна. Гарамгай найруулагч тус театрт 1982 он хүртэл ажиллажээ. Тэрээр 1970-аад оны эхэнд нийслэлд цөөхүүл хөгжмийн театр байгуулсан юм. Покровский сонгодог болон оросын орчин үеийн зохиолчдын хөгжмөөр олон жүжиг тавьсан юм. Тэрээр нийслэлд төдийгүй манай улсын олон хот, гадаадад амжилттай ажиллаж байжээ.