Хоёр талын харилцаа хурцадмал байгааг үл харгалзан БНАСАУ 6-р сарын 11-нд Кэсон аж үйлдвэрийн хамтарсан бүст ажлын зөвлөлгөөн хийх санал тавив. Улс орноо нэгтгэх асуудал эрхэлсэн яамны төлөөлөгч энэ тухай өнөөдөр Сөүлд мэдэгдэв. БНАСАУ 5-р сарын 25-нд цөмийн туршилт хийсний дараа хойгийн байдал нэлээд хурцадсан юм. Дараа нь Пхеньян 1950-1953 онд Солонгосын дайныг эцэс болгосон гал зогсоох тухай гэрээнээс гарснаа анхааруулсан билээ.