0 Дэлхийг алсаас ажиглах “Ресурс-ДК” оросын хиймэл дагуул францын А-330 нисэх онгоц унасан газрыг судлахад тусална. Дэлхийг шуурхай ажиглах эрдэм шинжилгээний төв баасан гаригт Москва хотноо ийнхүү мэдэгдэв. Онц байдлыг харгалзан энэ ажлыг үнэ төлбөргүй хийнэ гэж Төвийн дарга мэдэгдэв. Оросын төвд нисэх онгоц унасан газрыг судлах хүсэлт ирээгүй тухай тэр хэлсэн юм. А-330 Буэнос Айресаас Парисын чиглэлийн нисэх онгоцонд багийн 12 гишүүн, мөн 32 орны 216 зорчигч явсан юм. Онгоц унасан байж болзошгүй газар хэд хэдэн орны хөлөг онгоц, нисэх онгоц хайгуул хийж байна. Далайгаас гаргаж авсан онгоцны хэсэг осолдсон нисэх онгоцонд хамаагүй юм.