Оросын сансрын нисэгч Геннадий Падалка болон НАСА-ийн сансрын нисэгч Майкл Баррат нар цаг саатасны эцэст задгай сансарт гарав. Тоног төхөөрөмжийг шалгахад тэдэнд нэмэлт цаг шаардагджээ. Тэд задгай сансарт 5-аас илүү цаг ажиллана. Сансрын нисэгчид “Звезда” ажлын модулийн гадаргууд залгах системд антенн суурилуулж, гэрэл зургийг нь авна. Сансрын нисэгчид оросын шинэ “Орлан-МК” компьютержсэн скафандартай задгай сансарт гарч байна. Дүрэм бус нөхцөлд сансрын нисэгчид хэрхэхийг заах шингэн талст дэлгэцийг скафандарт суулгасан байна.