Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хямарлын нөхцөлд дэлхийн эдийн засаг дордохоос сэргийлж чадаж байна. Тэрээр Санкт-Петербургт болж байгаа олон улсын эдийн засгийн форумд хэлсэн үгэндээ сүүлийн долоо хоногт дэлхийн санхүүгийн зах зээл сэргэж эхэлснийг тэмдэглэв. Энэ шалтгаанаар шампань дарс задлахад эртэдэнэ гэж тэр үзэж байна. Янз бүрийн орны засгийн газар урьдынхаас илүү уялдаатай ажиллахад бэлэн байгааг тэр сайшаав. Тухайлбал харилцан ашигтай шийдвэр гаргахад бүх гол оролцогчийн ашиг сонирхолыг харгалзсан нээлттэй яриа хэлэлцээ явуулах боломжтой зарим байгууллага байгуулсан. Д.Медведев өнөө үед эдийн засаг илүү хөгжсөн 20 орныг нэгтгэсэн санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөлийг жишээ болгон татав. Петербургийн форумд дэлхийн томоохон компанийн удирдагч, хэд хэдэн орны төрийн тэргүүн, ерөнхий сайд зэрэг 8 мянга орчим хүн оролцож байна. Тэд дэлхийн эдийн засгийн систем хэрхэн өөрчлөгдөх ёстой, ойрын үед ямар асуудал тэргүүн зэрэгт тулгарах вэ? зэрэг асуултанд хариулах юм. Дэлхийн эдийн засаг хямарлаас гарч, хөгжлийн илүү өндөр түвшинд гарахад туслах ёстой инновацийн хөгжлийн технологи форумд оролцогчдын анхаарлын төвд байна.