Ирээдүйд хямарлаас зайлсхийхийн тулд дэлхийн эдийн засаг ямар замаар хөгжих ёстой вэ? Засгийн газар ямар алхам хэрэгжүүлэх ёстой вэ? Эрчим хүчний нөөц ямар үнэтэй байх вэ? Энэ болоод бусад тулгамдсан асуудлыг баасан гаригт дэлхийн эдийн засаг, улс төрийн шилдэг хүмүүс оролцож байгаа Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр хэлэлцэж байна.
Форумын зохион байгуулагчдын хэлснээр дэлхийн эдийн засгийг үүссэн нөхцөл байдлаас гаргахад хамтдаа магадгүй стандартын бус шийдвэр гаргахад “тархины дайралт” маягийн хэлэлцүүлэг тус болно. Петербургт болж байгаа форумд оролцогчид хамгийн тулгамдсан асуудалд практик хариулт олно гэж Орос улсын ерөнхийлөгч үзэж байна. Тэрээр форум нээгдэхийн өмнө америкийн Си-Эн-Би-Си компанид өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Бид одоо хаана байна вэ? Дэлхийн эдийн засаг, манай үндэсний эдийн засагт юу болж байна, үндэсний эдийн засгийг дэмжих хангалттай арга хэмжээ авч байна уу? Дотоодын зах зээлийг хамгаалах бодлогын эсрэг юу хийх вэ? Энэ нэлээд хүнд асуудал юм. Үүнээс гарах ямар стратеги баримтлах вэ? Энэ бүх асуудал хамгийн чухал мэт надад санагдаж байна. Энэ форумыг явуулсны дараа орчин үеийн эдийн засгийн үйл явцыг илүү ойр дөт ойлгоно.  Петербургийн эдийн засгийн форумын өнөөгийн мэтгэлцээний нэг сэдэв нь дэлхийн эрчим хүчний аюулгүй байдалд Орос улсын оруулах хувь нэмэр байна. Энэ сэдвийг онолын түвшинд хэлэлцэх бус оросын хийн төлбөрийг төлж чадахгүй байгаа Украины жишээнд дүн шинжилгээ хийнэ. Төлбөрийн асуудлыг зохицуулаагүйгээс өнгөрсөн жилийнх шиг европын орныг хийгээр хангахад саад гарах аюул нүүрлэж байна. Энэ баасан гаригт Петербургийн эдийн засгийн олон улсын форумд ач холбогдлоороо Нобелийн шагналтай дүйцэх “Глобал эрчим хүч” шагнал гардуулна. Орос улсын төрийн тэргүүн Д.Медведев уламжлал ёсоор энэ шагналыг гардуулна.