Далайгаас гаргаж авсан нисэх онгоцны хэсэг 6-р сарын 1-нд Атлантын далайд сураггүй болсон Аир Франс компанийн нисэх онгоцных биш гэж Бразилийн шинжээчид хэлэв. Энэ санамсаргүй хог таарсан гэж тэд үзэж байна. Эрэл үргэлжилж байна. Буэнос-Айрес Парисын чиглэлийн А-330 аэробус нисэх онгоц хөөрснөөс хойш 4 цагийн дараа холбоо тасарсан юм. Нисэх онгоцонд багийн 12 гишүүн, 32 орны 216 зорчигч явжээ. Аврагчид нисэх онгоцны ослын шалтгааныг тодруулахын тулд “хар хайрцгийг” хайсаар байна. Цахилгаанд өртөж, жолоодлогогүй болсон гэх таамаглал үнэнд нийцэхгүй учир нь нисэх онгоцыг тохиолдлын аадар борооноос сайн хамгаалсан аж.