ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев инженерийн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэхийг хүсч байна. Тэрээр саяхан Санкт-Петербургт ажлын айлчлал хийхдээ «Транзас» компанийн инженерүүдтэй уулзсан юм. Уулзалтын үеэр төрийн тэргүүн «1990-ээд оны өөрчлөлт шинэчлэлтийн дүнд инженерийн боловсролын нэр хүнд унасан» гэж тэр тэмдэглэлээ. Түүний бодлоор «Инженерийн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэхэд үйлдвэрлэлийг бий болгон, зохих ёсны цалин хөлс өгөх хэрэгтэй » гэв.
Оросын үйлдвэрлэлийг тэр чигт нь программ хангамжид шилжүүлэх цаг болсон гэж тэр үзэж байна. Тэрээр “Хэвийн ажиллаж байна үүнийг сайжруулж болно” хэмээн ерөнхийлөгч магтаад, энэ мэт бүтээлээ цаашид үргэлжлүүлэхийг уриаллаа. Ерөнхийлөгчийн очсон техник-шинэ технолог нэвтрүүлэх «Транзас» компанийг 1990 онд Санкт-Петербург хотноо байгуулжээ. Тус компани хөлөг онгоцны аюулгүй байдлын эргийн систем, нисэх онгоцны сургалтын, мөн агаар навигацийг хангах тоног төхөөрөмж үйлдвэрлэж, нийлүүлдэг юм.