Петербургийн музейд нээгдсэн тоглоомын үзэсгэлэнд ухаан сорисон, шүгэл, өрдөг суварга зэрэг хүн төрөлхтөнд нийтлэг хүүхдийн анхны тоглоомыг тавьжээ. Үйлдвэрийн аргаар бүтээсэн, мөн Орос, Грек, Перу, Герман, Литвийн мастеруудын ер бусын тоглоом тавьжээ. «Тоглоом ба урлаг нь зэрэгцэн оршиж болно гэдгийг энэхүү үзэсгэлэн харуулах ёстой. Орчин үеийн урлагт тоглоом нь зөвхөн гэрэл гэгээтэй хүүхэд насны бэлэг тэмдэг төдийгүй нийт соёлын бэлэг тэмдэг юм» музейн дарга Мария Марченко-Мари үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлэв. Нева мөрний эрэг дээрх хотын анхны улсын бус музей Петербургийн тоглоомын музейг 1997 онд байгуулжээ.