Уулын Алтайн улсын их сургуульд өнөөдөр “Уулархаг нутгийн хөдөө аж ахуйн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын онол практикийн хоёр дахь бага хурал болж байна. Бага хуралд Барнаул, Новосибирск, Кемерово, Сибирийн бусад хот, Монгол Улсын эрдэмтэн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд оролцоно. Тэдний дунд малын эмч, агрономич, эдийн засагч, технологи боловсруулагчид байна. Уулын Алтайн улсын их сургуулийн хөдөө аж ахуйн факультет, мөн биологи, түүхийн факультет бага хурлыг зохион байгуулж байна. Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын Алтайн туршилтын аж ахуйн мэргэжилтнүүд якут, алтайн давжаа адуу, ямаа, хонь, бух гөрөөс зэрэг гэрийн устаж байгаа ховор малыг Алтайн уулархаг нөхцөлд үржүүлэх туршалгаас хуваалцана.