Москва хотноо “нийгүүлслийн далай” гала концерт боллоо. Угсаатны энэ рок наадам Халимагт эхэлсэн юм. Халимагийн ард түмэн сайн дураар Оросын бүрэлдэхүүнд орсоны 400 жилийн ой, Залуучуудын жилд зориулан энэ наадмыг зохион байгуулжээ. Халимаг, Буриад, Тува, Монгол, Төвд зэрэг шарын шашин түгсэн бүс нутаг, улс орны нэрд гарсан уран бүтээлчид энэ өргөн хүрээтэй үндэсний рок наадамд оролцсон байна. Бүх шашны төлөөлөгчдөд ойлгомжтой, ойр дөт буддын шашны нигүүлсэл, сайн сэтгэлийг агуулсан хөгжмийг хүмүүст хүргэхэд энэ ер бусын наадам чиглэжээ. Хөдөлгөөн бүр нь бурхан буддад өргөл барьж байгааг илтгэх шашны бүжгийн урлагийг төгс эзэмшсэн “Зонкар Чоде” сүмийн төвд лам нар анх удаа нэг тайзнаа цам харайв. Саяхныг болтол Монгол, Төвдийн буддын шашны сүмд цам харайж байсан бол Москвагийн тайзнаа анх удаа шашны энэ бүжгийн хэсгээс толилуулжээ.