Оросын теннисчин Мария Шарапова америкийн “Форбс” сэтгүүлийн хамгийн нөлөөтэй, нэр хүндтэй хүмүүсийн жагсаалтад багтжээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдсан тоо, өнгөрсөн жил олсон орлогын хэмжээнээс нэр хүндтэй хүмүүсийн жагсаалтыг гаргадаг. Мария Шарапова “Форбс” сэтгүүлийн 76 дугаар байрт орсон байна. Тамирчин бүгүй өнгөрсөн жил 22 сая долларын орлого олжээ. Энэ жагсаалтын Голливудын жүжигчин Анжелина Жоли тэргүүлсэн байна.