Орос улсын банк 4-р сарын төгсгөлд гурав дахь удаа дахин санхүүжилтын хүүг бууруулж байна. Хүүгийн хувь хэмжээ 6-р сарын 5-аас 0.5 хувиар буурч, 11.5 хувь болсон тухай тус банк уламжлав. Рублийн ханш аажмаар тогтворжиж, Орос улсад инфляцийн байдал сайжирсны дүнд хүүгийн хувь хэмжээг бууруулах боломжтой болсон гэж Оросын банкны нэгдүгээр орлогч дарга Алексей Улюкаев урьд мэдэгдсэн юм. Дахин санхүүжилтын хүүгийн хувь хэмжээ цаашид буурахыг үгүйсгэхгүй байна.