Европын комиссийн дарга Жозе Мануэл Баррозу одоо эхэлж байгаа Европарламентын сонгуульд идэвхтэй оролцохыг европчүүдэд уриалав. Эдийн засгийн хурц хямарлын үед санал хураалт нэн чухал гэж тэр хэлэв. Сонгогчдын ирц бага байж магадгүй хэмээн шинжээчид болгоомжилж байна. Иргэд европын байгууллага, орон нутгийн улс төрийн байгууллагад сэтгэл дундуур байгаа зэрэг нь гол шалтгаан байна. Европын Холбооны эсрэг хэт баруунтны болон хэт зүүнтний намын байр суурь хүчирхэгжихээс эмээж байгаа хүмүүс сонгогчдын ирц бага байна хэмээн түгшиж байна. Сонгууль 27 оронд 4 хоног үргэлжилнэ. Өнөөдөр энэ сонгууль Их Британи, Нидерландад болж байна.