Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев санхүүгийн аюулгүй байдлын шинэ бүтцийг байгуулахад хувь нэмэр оруулахыг Петербургийг 13 дахь удаагийн олон улсын эдийн засгийн форумд оролцогчдод уриалав. Эдийн засгийн сорил, аюул заналд хариулах инновацийн механизмыг боловсруулах нь бидний ерөнхий зорилт хэмээн тэрээр форумд оролцогчдод хандан хэлсэн юм. “Энэ систем дэлхийн хямаралд амьдрах чадвартай байхаас гадна дэлхийн зах зээлийн бүх оролцогчдын ашиг сонирхолд нийцэх ёстой” гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Форумд 70 орны зочид оролцож байна. Петербургийн форум эрэлт хэрэгцээтэй, мэтгэлцээний талбар болохоо харууллаа гэж Д.Медведев тэмдэглэв.