Башкираас зөгийн бүлийн эхний хэсгийг Монголд илгээлээ. Башкирийн зөгийн аж ахуй, эмчилгээний эрдэм-шинжилгээ судалгааны төв Монголд 600 зөгийн үүр, 150 хатан зөгий илгээв. Монголд бал гаргадаг зөгий нийлүүлэх гэрээг “Шаамарын тохой” компанийн захирал Жамцын Чинзориг, мөн “Башкирийн Зөгийн аж ахуй, эмчилгээний эрдэм шинжилгээ судалгааны төвийн” дарга Амир Ишемгулов нар энэ оны хоёрдугаар сард байгуулсан юм. Тэд 2014 он хүртэл 10 сая рублийн гэрээ байгуулжээ. Манай сурвалжлагч Ольга Иванова Башкирийн төвийн орлогч дарга Надежда Шмидтэй ярилцсан юм. 
Монголын компани танай төвийн хамтын ажиллагааны түүхээс ярихгүй юу?
Их сонирхолтой түүхтэй л дээ. Монгол улсад зөгийн аж ахуй хөгжөөд 50 жил болж байна гэж Надежда Шмидт ярив. 1959 онд зөгийн аж ахуйн курсад 5 монгол суралцсанаас Жамцын Бат онц дүнтэй төгссөн юм. Курсээ онц дүнтэй төгссөн тул түүнд хэд хэдэн зөгийн үүр бэлэглэсэн. Ийнхүү Монголд орчин үеийн зөгийн аж ахуй хөгжсөн. Монгол улсад 1970-аад онд Башкирийн хөдөө аж ахуйн их сургуулийн зөгий үржүүлэгч-эрдэмтэн Ивна Шафиковын бүрэлдэхүүнтэй зөвлөлтийн хэсэг мэргэжилтэн ажиллаж байсан юм. Тэрээр Баттай уулзаад башкирийн ер бусын үүлдэрийн зөгийн тухай ярьсан аж. Монгол улсад цаашид зөгийн аж ахуй хөгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэхэд Ж.Батын хүү Чинзориг хамгийн шилдэг сүргийн зөгийг Башкираас авч болохыг санасан юм. Монголын тал ийнхүү “Башкирийн зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээний төв”-тэй хамтран ажилах болсон. Одоо Чинзориг “Шаамарын тохой” компанийн захирал юм. 
Монголын компанитэй хэзээнээс хамтран ажиллаж байна вэ?
Бид монголын түншүүдтэй өнгөрсөн оны хавраас хамтран ажиллаж байна. Башкирийн зөгий монголын нөхцөлд хэр дасан зохицохыг таамаглах аргагүй байсан тул монголчууд эхний ээлжинд 20 зөгийн бүл худалдан авахаар шийдсэн. Харамсалтай нь бүх зөгий замын ая даагаагүй. Үлдсэн зөгий хоёр дахин их үржиж, 18 кг бал өгсөн байна. Энэ ер бусын гайхалтай тохиолдол, учир нь ургацын эхний улиралд хэн ч бал авна гэж найдаж байгаагүй юм. Монголын түншүүд бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 
Үүнээс үүдээд “Башкирийн зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээний төв” Монголын “Шаамарын тохой” компанитай ийм гэрээ байгуулсан уу?
Тийм ээ. Гэрээ 2014 он хүртэл үргэлжилнэ. Башкираас 1000 орчим бүлийг Монголд илгээнэ. Саяхан зөгийн 600 үүр, 150 хатан зөгийг Монголд илгээлээ. Үлдсэн зөгийг оны турш Монголд хүргэнэ. Үүнээс гадна “Шаамарын тохой” компани зөгий үржүүлэгч боловсон хүчнийг бэлтгэхэд Башкирийн хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Энэ гэрээний хүрээнд оросын эрдэмтэн зөгий үржүүлэгчид хөрш оронд танилцах, сургалтын зорилгоор очино. Монгол улс 2010 онд үр тарианы хэрэгцээг өөрсдөө хангах зорилт тавьж, тариалалтын талбайг өргөжүүлж, ургацаа нэмэгдүүлж байна. Үүнд зөгий тус болно. Учир нь зөгий хөдөө аж ахуйн ургамалын үрийг хамгийн сайн тогтоодог юм. “Шаамарын тохой” компани “Башкирийн зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээний төв”-ийн зөгий үржүүлгийн газрын цэвэр үүлдэрийн зөгий үржүүлж, шинжлэх ухааны ололтод тулгуурлан Монгол улсад зөгийн аж ахуйг хөгжүүлэх зорилт тавьсан байна. Монголд илгээсэн зөгий зөгийн аж ахуйн газрыг үндэс болно. “Апимонлия” зөгийн нэгдлийн олон улсын холбооны хүсэлтээр НҮБ хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд энэ зорилгод хөрөнгө мөнгө хуваарилсан юм. Башкирийн улсын хөдөө аж ахуйн их сургуулийн зөгийн аж ахуй, биологи, ан судлалын хэлтсийн мэргэжилтнүүд монголын зөгийчдөд эрдэм шинжилгээ-аргачлалын тусламж үзүүлнэ. 
Та бүхэн “Башкирийн зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээний төв”-ийн орлогч дарга Надежда Шмидтэй хийсэн ярилцлагыг сонслоо.
<сонсох>