ТУХН-ийн орнууд хилийн аюулгүй байдлын аюул заналд шуурхай хариулах мэргэжилтнүүдийн хамтарсан бүлэг байгуулахаар төлөвлөж байна. Энэ бүлэгт нохой сургагч, дэлбэрэх техникийн мэргэжилтэн, паспорт-визийн алба болон бусад мэргэжлийн хүмүүс багтах юм. ТУХН-ийн орнуудын хилийн цэргийн командлалын зөвлөлийн зохицуулах албаны дарга, хурандаа генерал Александр Манилов Өмнөд Сахалинскт болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. Тэнд тус зөвлөлийн 61 дэх хуралдаан болсон юм. Зөвлөлийн дараагийн уулзалтыг 10-р сард Молдавт зохион байгуулахаар шийджээ.