Өнөөдөр халдлагад өртсөн гэм зэмгүй хүүхдийн Олон улсын өдрийг тэмдэглэж байна. Ливаны дайны үеэр израилийн нисэх онгоцны цохилтод амь үрэгдсэн ливан, палестин хүүхдүүдийн дурсгалд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1982 онд энэ өдрийг тэмдэглэх болсон юм. Тэр үед 60 гаруй хүүхэд үрэгдсэн байна. Энэ өдөр террористуудын халдлага, дайны улмаас амь насаа алдсан дэлхийн балчир иргэдийг дурсдаг. Террористуудын отряд 2004 оны 9-р сарын 1-нд Хойд Осетины Беслан хотын дунд сургуулийн байрыг эзэлсэн тухай мэдээнд дэлхий дахин цочирдсон билээ. Энэ балмад ажиллагааны үеэр дор хаяж 330 хүн амь насаа алдасны 172 нь хүүхэд байсан юм.