Орос улсын Курск хотноо “Сталкер” хүний эрхийн тухай олон улсын кино наадам эхэллээ. Оросын найруулагч Сергей Говорухины “биднээс бусад нь хэн ч биш” нэртэй киног хамгийн эхэнд үзэгчдэд хүргэв. Киноны агуулга энгийн. Цэргийн сэтгүүлч байлдааны талбарт очихын өмнө нэг бүсгүйтэй учирч, эцэг эхтэй нь танилцаж, театрт очиж, удахгүй дайны талбарт очдог. Москвагийн амьдрал, Афганистаны хил дээр ирж байгаа, байлдааны ажиллагаанд оролцож байгаа дүр зургаар солигддог. Нэр нэгт Говорухины туужаар энэ киног бүтээжээ. Наадам 6-р сарын 7 хүртэл үргэлжилнэ.