Молдавийн сонгуулийн төв комисс парламентын хугацаанаас өмнөх сонгуульд бэлтгэж эхэллээ. Энэ удаа сонгуулийн кампанит ажил 45 хоног үргэлжилж, сонгууль 8-р сард болно гэж Сонгуулийн төв комиссийн нарийн бичгийн дарга Юрий Чокан мэдэгдэв. Молдавийн парламент лхагва гаригт 2 дахь удаа ерөнхийлөгчөө сонгож чадаагүй тул тарна. Эрх баригч коммунист намын нэр дэвшигчийн төлөө сөрөг хүчин санал өгөхөөс татгалзсан юм. Энэ оны 4-р сарын 5-нд болсон парламентын сонгуулын дүнг гүйвуулсан тул ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй хэмээн /Либерал нам, Молдавийн Либерал ардчилсан нам, “Манай Молдав” эвсэл/ зэрэг сөрөг хүчний эвслийн төлөөлөгчид урьд мэдэгдсэн билээ.