“Пушкин Британид” оросын яруу найраг, соёлын олон улсын наадам өнөөдөр Их Британийн нийслэлд эхэлж байна. Оюуны энэ баяр долоо дахь удаа болж байна. Наадмын хүрээнд гадаадын орос гаралтай яруу найрагч, уран зохиолын орчуулгын уралдаан зохион байгуулна. “Пушкин Британид” номыг танилцуулж, олон тооны сэдэвчилсэн дугуй ширээний уулзалт болох юм. Гадаадад оросын соёлыг түгээж, шинэ авьяс тодруулахад наадам чиглэж байна.