Европын фондын зах зээл сүүлийн 3 долоо хоногт хамгийн их хохирол амслаа. Лондон, Парис, Франкфуртын биржийн гол индекс өнгөрсөн лхагва гаригт болсон худалдаагаар дунджаар 2 хувиар буурсан юм. Оросын биржийн үнэт цаасны худалдаа мөн уналаа. ММВБ индекс 7,5 хувиар, РТС индекс 4,5 хувиар унасан байна. Хямарлын үр дагавраас үндэсний эдийн засгийг сэргээхэд 90 тэрбум доллар зарцуулна гэж Орос улсын ерөнхий сайд В.Путин мэдэгдэв.