Одоо эхэлж байгаа Европарламентын сонгуульд сонгогчдын ирц бага байж магадгүй хэмээн Европын Холбооны удирдагчид эмээж байна. Төвч баруунтны намын нөлөө буурна гэж шинжээчид таамаглаж байна. Дэлхийн 27 оронд 4 өдөр үргэлжлэх санал хураалтаар улс төрийн шинэ мөчлөгийг эхлүүлнэ. Өнөөдөр сонгууль Их Британи, Нидерландад, бямба гаригт Латви, Кипр, Мальта, Словакид болно. Итали болон Чехи улсад баасан гаригаас ням гариг хүртэл санал хураалт болох юм. Үлдсэн 18 улс ням гаригт нэр дэвшигчээ сонгоно.