0Орос улсын ерөнхийлөгч БНАСАУ-ын пуужингийн туршилтыг буруушаасан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг нэн даруй боловсруулахын төлөө байна. Ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай телевизийн “Си-Эн-Би-Си” компанид өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Пхеньяны атомын хөтөлбөрийг тогтоон барих хоригийг баримт бичигт тусгах ёстой гэж тэр хэлэв. Цөмийн гүрнүүдийн клубыг өргөжүүлж болохгүй, Умард Солонгос яриа хэлэлцээний ширээнд суух ёстой гэж ерөнхийлөгч хэллээ.