228 хүн явсан нисэх онгоц унасан газар амьд хүн, цогцос олдосонгүй. Бразилийн батлан хамгаалахын сайд энэ тухай мэдэгдэв. Ослын газар уснаас нефтийн толбо олдсон нь нисэх онгоц дэлбэрсэн хувилбарыг няцааж байна. “Эр Франс” компанийн сураггүй болсон нисэх онгоц Рио-де-Жайнерогоос Парисын чиглэлд явжээ. Нисэх онгоц 6-р сарын 1-нд ниссэнээс хойш 4 цагийн дараа Атлантын далай орчимд холбоо тасарсан юм. Нисэх онгоц хүчтэй салхитай бүст орж, тоног хэрэгсэл нь ажиллахаа больсон байна. А330-200 нисэх онгоцны хар хайрцаг олдохгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Осол болсон газрын далай хэсэг их гүнзгий тул үүнийг олж авахад түвэгтэй аж. “Эр Франс” компани амь үрэгдэгсдийн албан ёсны жагсаалтыг анх удаа хэвлэв.