Гүржийн сөрөг хүчин төр засгийн эрхэнд гарвал шударга сонгууль явуулж, улс оронд хараат бус шүүх засаглал тогтоож, хүчнүүдийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тогтоож, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг хангана. Ерөнхийлөгч Михаил Саакашвилиг огцрохыг шаардаж бараг хоёр сарын турш олон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулсан 18 сөрөг хүчний нам, хөдөлгөөн үүрэг хүлээсэн Хартид гарын үсэг зурав. Хартид Гүржийн тэнцвэртэй бодлогыг хангахаар тусгажээ.