Орос улсын Онц байдлын яам дор хаяж 12 оронд тусална. Орос улсын Онц байдлын яамны олон улсын үйл ажиллагааны газрын захирал Юрий Бражниковын хэлснээр тус яам тусламж шаардлагатай улс оронд онц тусламж үзүүлээд зогсохгүй үйл ажиллагаагаа урьдаас төлөвлөж байна. Түүний хэлснээр ОХУ-ын Онц байдлын яам одооноос бэлдэж байгаа 16 төсөл, хүмүүнлэгийн ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй. Афганистан, Тажикистан, Судан, Конго, Никарагуа, Палестин, Эфиоп, Куба, Киргиз, Шри-Ланка, БНАСАУ зэрэг улсад тусламж үзүүлнэ. Абхаз, Өмнөд Осетид байнга тусламж үзүүлж байна. Одоогоор Афганистанд тусламж үзүүлэх өргөн хүрээтэй ажиллагаа явуулж байна. Энэ улсад КамАЗ, улс орны ардын аж ахуйд шаардлагатай техник хүргэнэ. “ОХУ тусламж шаардлагатай улс оронд хүмүүнлэгийн тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлж байна” гэж Ю.Бражников тэмдэглэв. Орос улсын Онц байдлын яам гадаадын улс оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжоо хоёр дахин нэмсэн гэж тэр тэмдэглэв. Онц байдлын яам оны эхэнд гадаадад хүмүүнлэгийн 14 ажиллагаа явуулжээ. Оросын иргэд болон бусад орны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд тусалсан.