Дэлхийд А/N1H1 шинэ томуугаар өвдсөн хүмүүсийн тоо сүүлийн хоёр хоногт бараг хоёр мянгаар нэмэгдэв. ДЭМБ лхагва гаригт өвчний 19,3 мянган тохиолдлыг баталж, 117 хүн нас барсан тухай мэдэгдэв. Өвчний 10 мянга гаруй тохиолдлын ихэнх нь АНУ-д илэрчээ. Шинэ томуу дэлхий дахинаа тахал дэгдээх хэмжээний аюултай биш хэмээн Орос улсын Ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдэгдэв. Тухайлбал АНУ-д өвчний улмаас нас барсан тохиолдол 0,1 хувь байгаа нь улирлын ердийн өвчинтэй тэнцэж байна. Шаардлагатай тохиолдолд вакцин үйлдвэрлэж, 50 сая орчим хүнийг тарилгад хамруулж болно гэж Онищенко үзэж байна.