Дэлхийн зах зээлд нефтийн үнэ сүүлийн 7 сард хамгийн дээд хэмжээнд буюу баррель нефтийн үнэ 70 орчим долларт хүрчээ. Оргилдоо хүрсэн дэлхийн эдийн засгийн хямарал АНУ-д ч гэсэн арилж байгаа талаар мэдээлэл цацагдсан энэ үед оны 3-р сараас гол нүүрс ус төрөгчийн үнэ хоёр дахин нэмэгдсэн юм. Техасын шингэн нефтийн үнэ өнөөдөр Нью-Йоркийн биржийн электрон худалдаагаар 9 центээр нэмэгдэж, баррель нефтийн үнэ 68,64 доллар хүрчээ.