Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев орос улсын эдийн засгийг төрөлжүүлэх нь өнөөгийн байдлаар хамгийн чухал зорилтын нэг юм гэв. Тэрээр америкийн Си-Эн-Би-Си компанид өгсөн ярилцлагадаа юуны түрүүнд дээд зэргийн технологи, инновацийн эдийн засаг байгуулах тухай ярьж байна. Орос улс олон жил бүрэлдсэн эдийн засгийн бүтцийн барьцаа, түүхий эдийн экспортоос хүчтэй хамааралтай улс болсон гэж тэр тэмдэглэв. Ерөнхийлөгч байдал тийм ч ээдрээтэй гэж үзэхгүй байгаа бөгөөд орос улсын эдийн засагт хэд хэдэн сөрөг хандлага арилсан гэж үзэж байна. Тухайлбал инфляц, ажилгүйдлийн өсөлтийн хурд буурсан юм.