Буриадад 6-р сарын 24-27-нд “Хүний хүүхэд гэж байхгүй” уриан дор Бүх Оросын сэтгүүлчдийн уралдаан болно. Орос улсад нийгмийн өнчрөх үзэгдлийг үндсээр нь арилгахын тулд өргөмөл хүүхэдтэй гэр бүлд нийгэмд нааштай уур амьсгал бүрдүүлэх, ийм гэр бүлийн нэр хүндийг дээшлүүлэх нь уралдааны гол зорилт юм. Уралдаанд 2009 онд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан нийтлэл хүлээж авна. Буриадын засгийн газрын санаачилгаар Байгалийн мэдээллийн форум Байгал нуурын зүүн эрэгт болно. Холбооны, бүс нутгийн байгууллагын төр засаг, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 200 орчим удирдлага энэ форумд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэдний дотор Төрийн Дум, Гадаад хэргийн яам, Соёлын яам, Харилцаа холбооны яам, Аудитын танхим, Азербайжан, Казахстан, Монголын төлөөлөгчид оролцоно.