“Оросын төмөр зам” эмнэлгийн тусгай галт тэрэг Монголын алслагдсан нутгийг дайран өнгөрлөө. Улаанбаатар төмөр зам компанийн 60 жилийн ойг 6-р сарын 6-нд тэмдэглэхтэй холбогдуулан эмнэлгийн тусгай галт тэрэг зорчиж байна. Энэ компанийн 50 хувийг Оросын тал эзэмшидэг. Орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж бүхий галт тэргийн бүрэлдэхүүн хэсэг монголын төмөр замчдад эмнэлгийн тусламж үзүүлэв. Оросын төмөр зам компанийн өндөр мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтнууд өртөөний оршин суугчдыг үзжээ. Дотрын эмч, зүрх судасны эмч, мэс засалч, мэдрэлийн эмч, нүдний эмч, чих хамар хоолойн эмч, УЗИ эмч нар галт тэргэнд явжээ. Үүнээс гадна тусгай галт тэргэнд Төмөр замын соёлын төв ордоны жүжигчид явжээ. Галт тэрэг 10 өртөөг дайрсан байна.