Федор Конюховын экспидиц Их торгоны замын мөрөөр 750 км замын талыг тууллаа. Энэ монголын нутагт аялах маршрутын тал нь юм. Цуваа хойд-баруун Оросын хилийн зүг явж байна. Федор Конюховын ахалсан аялалын цуваа Монгол Улсын нийслэлээс гарч Саяны нурууг чиглэж байна. Сүүлийн долоо хоногт аялалд оролцогчид 2800 метрийн өндөртэй даваа давжээ. Хэд хэдэн удаа цасан шуурганд өртсөн байна. Уул даваа тачир өвстэй тул малд тэжээл хомс байна. Энэ нөхцөлд дээд зэргийн хурдтай урагш хөдлөх хэрэгтэй байсан гэж нэрд гарсан аялагчийн хүү, тус экспидицийн менежер Оскар Конюхов ярив.  Буудаллах таатай газар байгаагүй тул өлсгөлөн, хүйтэн урагш тэмүүлэхэд ташуур боллоо. Анх өдөрт 30 км зам туулахаар төлөвлөж байсан бол тэд өдөрт 50-60 км зам туулав. Тэд аялалын ойрын буудал хүртэл зам хороожээ. Цөөн тооны буудалд ус байх ёстой юм. Тиймээс ийм хурдтай аялж байна. Экспидицийн монголын 12, оросын 7 аялагч ажлын ийм хэмнэлд татагджээ. Хүн бүр үүргээ биелүүлнэ. Өглөө 7 цагт босч, 8 цагт аянд гарна. Аялалд гарахын өмнө цайгаа уусан байх хэрэгтэй. “Тэгэхлээр хангалттай хурдан урагш ахиж байна” гэж Оскар тэмдэглэв. Төлөвлөснөөс 7 хоногийн урд аялж байна. Харамсалтай нь нэг тэмээний хөл гэмтсэн тул буудалд орхихоос аргагүй болсон. Нутгийн малчид тэмээг эдгээнэ гэж найдаж байна. Уулаар аялна гэдэг их хүнд. Уул өөд өгсөөд буухад их эрсдэлтэй. Хальтиргаатай хэсэгт хүмүүс мориноос бууж, адуу болон тэмээгээ хөтлөөд явах хэрэгтэй болж байна гэж Оскар Конюхов ярив.  Мал амьтныг аяглах их хүнд болохыг ойлгох хэрэгтэй. Циркт ч тэр шүү дээ. Тухайлбал 140 үзүүлбэр амжилттай байж болно. Харин 141 дэх үзүүлбэр хяналтаас гарахыг үгүйсгэхгүй. Одоо мал явдалдаа дассан гэж хэлж болох ч, заримдаа цуваанаасаа алдарч, жирийн бус аашилж байсан гэж Федор мэдэгдэв. Машин ч ялгаагүй асаагаад, сүнгэнэнэ гэх 100 хувийн баталгаа байхгүй. Тиймээс мал адгуусаа нүд салгалгүй ажиж, аяглах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд адуу, тэмээ тангарч, унаж явсан хүнээ дарах аюултай.  Федор Конюховын цуваа 6-р сарын төгсгөлд Алтайн орос-монголын хил давна. Энэ экспидицийн тэмдэглэлт үйл явдлын нэг байсан. Тус бүгд найрамдах улсын дөрвөн дүүрэг тус бүрт аялагчдыг нутгийн хүндэт харуулын морьтнууд дагалдана.  “Их торгоны замын мөрөөр” экспидиц 5-р сарын 13-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос гарсан юм. Энэ экспидицид эрдэмтэн, археологи, түүхч, хөрс судлаачид оролцож байна. Тэд Их торгоны замын үед байсан эртний буудлыг хайж, цаашид малтлага хийхээр тэмдэглэх юм. Халимагийн ард түмэн Орос улсын бүрэлдэхүүнд сайн дураар нэгдэсний 400 жилийн ойг тохиолдуулан энэ аяныг зохион байгуулж байна. Жингийн цуваа 6000 гаруй км зам туулж 10-р сарын 31-нд Халимагийн Элст хотод аялалаа өндөрлөнө.