Дэлхийн санхүүгийн системийг 21-р зууны шаардлагад нийцүүлэн шинэчлэх ёстой. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев америкийн Си-Эн-Би-Си компанид өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв. Эсрэг тохиолдолд бид 5 эсвэл 10 жилийн дараа дэлхийн эдийн засгийн мөчлөгт санхүүгийн шинэ хямарлын үр дагаврыг туулахад хүрнэ гэж орос улсын төрийн тэргүүн тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан Д.Медведев хэлэхдээ Бреттон-Вудын санхүү эдийн засгийн системийг баллах тухай ярьж байгаа юм биш, харин үүнийг 21-р зууны шаардлагад нийцүүлж, олон амжилттай эдийн засаг, бүс нутгийн нөөцийн олон валют бий болгох үүднээс өөрчлөн шинэчлэх хэрэгтэй. Эцсийн дүнд санхүүгийн системийн хувь заяаг нэг газар бус эдийн засгийн үндсэн тоглогчид уулздаг талбарт шийдэхийг оросын тал хүсч байна. Орос улс нөөцийн валютын хэмжээг нэмэхийн төлөө байгаа гэж Д.Медведев баталлаа. Өнөөгийн байдлаар дэлхий дахинаа нөөцийн их хэмжээний валют шаардлагатай байна. Энэ нь доллар муу, евро хангалтгүй гэсэн үг биш юм. Иргэд, төр засаг бүхэлдээ мөнгөө банкинд хадгалах боломжтой их хэмжээний валют өнөөгийн нөхцөлд шаардлагатай байна. Манайд генетикийн хувьд, түүх, эдийн засаг, янз бүрийн бүрдэл хэсгээр холбогдсон улс орнуудын орон зай байгааг харгалзан оросын рубль бүс нутгийн нөөцийн валютын нэг болох боломжтой гэж тэр үзэж байна. Хятад улс дэмжиж байгаа энэ санаа хангалттай үр нөлөөтэй гэж орос улсын удирдагч үзэж байна. Лондонд болсон “хорийн” дээд хэмжээний уулзалтад энэ санааг зориуд хэлэлцээгүй бөгөөд зах зээлд тогтворгүй байдал бий болгохгүйн тулд үүнийг ирээдүйд хэлэлцэхээр ажил нэгт нөхөдтэйгөө тохиролцсон юм. Миний бодож байгаагаар гарцаагүй үүнийг хийхээс аргагүй гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев тэмдэглэсэн юм. Орос улсын эдийн засгийн байдлыг хөндөхдөө төрийн тэргүүн үүнд дор хаяж хэд хэдэн сөрөг хандлагыг зогсоох бодолтой байна. Би нөхцөл байдлыг ээдрээтэй гэж үнэлэхгүй байна. Энэ хүнд зарим талаар хялбар, бусад орныг бодвол зарим талаар хүнд байна. Дунджаар эдийн засаг өнөө үед санхүү, эдийн засгийн хямарлын нөлөөнд байгаа инхэнх орны байдалтай ижилхэн байгаа байх гэж тэр америкикийн Си-Эн-Би-Си телевизийн компанид өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Гэхдээ оросын эдийн засгийн өнөөгийн байдал сэтгэлд хүрэхгүй байна. Орос улсын эдийн засгийг төрөлжүүлэх нь өнөө үед нэн чухал зорилтын нэг юм. Юуны түрүүнд түүхий эдийн экспортоос дээд зэргийн хамаарч байгааг арилгахын тулд дээд зэргийн технологи, инновацийн эдийн засаг бий болгох тухай ярьж байна