“Байгал нуур Мир” эрдэм шинжилгээний экспидицийн хоёр дахь шатны бэлтгэл эхэлжээ.Эрхүүгийн далай судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд “Мир” гүний усны аппаратыг бэлтгэж эхэллээ. Байгал нуур дахь “Мир” аппаратын хоёр дахь шатны ажил 6-р сарын 15-аас эхэлнэ. Аялалд оролцогчид энэ жил нуурын геологи, ургамал, амьтныг судлахад 100 орчим удаа Мир аппаратаар шумбах юм. Эрдэмтэд Байгаль нуурын усыг үргэлжлүүлэн судлах бодолтой байна. Өнгөрсөн улиралд “Мир” аппаратууд Дэлхийн хамгийн гүн, цэвэр усны нөөцөөр дэлхийд тэргүүлдэг Байгал нуурын гүнд 53 удаа шумбажээ. Ер бусын нуурыг хэмжиж, Байгал нуурт нефть илрэх эсэх, нуурын амьтны ер бусын ертөнцийг судалж байна.