Оросын иргэд 7-р сарын 1-ээс Гонконгт визгүй зорчих боломжтой. ОХУ-аас Гонконгт суугаа Ерөнхий консул энэ тухай мэдэгдэв. Бүх төрлийн паспорттой Орос улсын иргэд Гонконгт 14 хоног визгүй зорчих боломжтой. Гонконгийн паспорттой иргэд ОХУ-д мөн хугацаанд визгүй зорчино. Гонконг 1997 оноос Хятадын бүрэлдэхүүнд засаг захиргааны тусгай нэгж болсон бөгөөд өргөн эрхтэй автономи болж, визийн горимыг бие даан тодорхойлж байна. Оросын жуулчдын дунд энэ чиглэл нэлээд нэрд гарсан бөгөөд жуулчдын тоо 2008 онд 13 хувиар нэмэгдсэн юм. Өнгөрсөн жил Гонконгт оросын 37 мянган иргэн очсон байна. Орос улсаас БНАСАУ-д суугаа элчин сайд Сергей Разов урьд тэмдэглэхдээ, энэ гэрээ хоёр талын тууштай хөгжиж байгаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж байна. 2008 онд Орос, Гонконгийн бараа эргэлт 1,7 тэрбум долларт хүрсэн юм.